"7pips" систем нь Forex (Foreign Exchange) буюу олон улсын валютын зах зээл дээрх онлайн арилжаанд автоматаар оролцоход зориулагдан бүтээгдсэн. Хүний оролцоогүйгээр программ автоматаар арилжааны оролт хийх боломжтой гэсэн үг юм. Уг систем анх 2021 оны оны 1-р сараас эхлэн хийгдэж 3-р сард эхний хувилбар гарсан бөгөөд 2021 оны 3-р сараас 6-р сарын 1-нийг хүртэл туршилтын шатанд амжилттай ажиллаад, 6-р сарын 2-оос форекс арилжаачдын хэрэглээ болоод байна. "7pips" одоогоор зөвхөн Metatrader4 платформ дээр суурилж, богино хугацааны буюу өдрийн арилжааны горимд тохируулагдан, валютын үндсэн 28 хослол дээр ажиллаж байна. "7pips" нь зохиогчийн боловсруулсан арилжааны стратеги болох тухайн өдрийн мөн өмнөх өдрийн хугацаанд үүссэн зах зээлийн үнийн хөдөлгөөн дээр анализ хийж шийдвэр гаргах чадвартай юм. Цаашид программын болон арилжааны стратегийн шинэчлэлт хөгжүүлэлтийг улам сайжруулан ажиллах зорилготой. "7pips"-г ашиглахыг хүссэн хэн бүхэнд үргэлж нээлттэй байх болно.