English Монгол

Terms & Conditions

1. Ерөнхий заалт
Энэхүү вебсайт болон автомат арилжааны программыг ашигласнаар хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв хэрэглэгч эдгээр нөхцөлийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байх үүрэгтэй.

2. Үйлчилгээний тухай
Манай үйлчилгээ нь хэрэглэгчдэд арилжааны үйл ажиллагааг автоматаар хийх боломж олгодог технологийн үйлчилгээ юм.
Хэрэглэгч өөрийн брокерын дансны бүрэн эзэмшигч хэвээр байх бөгөөд өөрийн дансан дахь хөрөнгөд бүрэн хяналттай байна.
Бид хэрэглэгчийн брокерын дансан дахь хөрөнгийг хадгалах, шилжүүлэх эрхгүй болно.

3. Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш
Манай үйлчилгээ нь:
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш
  • Санхүүгийн зөвлөх үйлчилгээ биш
  • Хөрөнгө удирдлагын үйлчилгээ биш
  • Ашиг амласан үйлчилгээ биш
Уг вебсайт дээр байршуулсан мэдээлэл, статистик болон арилжааны үр дүн нь зөвхөн мэдээллийн зориулалттай болно.

4. Эрсдэлийн талаарх анхааруулга
Санхүүгийн зах зээл дээр арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа юм.
Автомат арилжааны системийг ашигласнаар хэрэглэгч дараах эрсдэлийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрнө:
  • Брокерын дансанд байршуулсан хөрөнгийн тодорхой хэсгийг эсвэл бүгдийг алдах боломжтой.
  • Өнгөрсөн хугацааны үр дүн нь ирээдүйн үр дүнг баталгаажуулахгүй.
  • Ашиг олох ямар нэгэн баталгаа байхгүй.
  • Зах зээлийн огцом хэлбэлзэл алдагдал үүсгэж болно.
  • Арилжааны үр дүн хэрэглэгч бүрийн дансанд өөр байж болно.

5. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгч дараах асуудлыг бүрэн хариуцна:
  • Өөрийн брокерын дансны аюулгүй байдал
  • Өөрийн хөрөнгө оруулалтын шийдвэр
  • Эрсдэлийн түвшний тохиргоо
  • Дансан дахь хөрөнгийн хэмжээ
  • Хэрэглэгч автомат арилжааны программ ашиглаж байгаа тохиолдолд өөрөө дур мэдэн арилжааны оролт хийхгүй.
Хэрэглэгч хүссэн үедээ йлчилгээг зогсоох эрхтэй.

6. Ашгийн баталгаа байхгүй
Манай үйлчилгээ дараах зүйлсийг баталгаажуулахгүй:
  • Тогтмол ашиг
  • Сарын өгөөж
  • Жилийн өгөөж
  • Алдагдалгүй арилжаа
  • Тодорхой хэмжээний ашиг
Вэбсайт дээрх бүх статистик болон тайлан нь өнгөрсөн хугацааны үр дүн бөгөөд ирээдүйд давтагдана гэсэн баталгаа болохгүй.

7. Техникийн эрсдэл
Арилжааны үр дүнд дараах хүчин зүйлс нөлөөлж болзошгүй:
  • Интернэт холболтын доголдол
  • Серверийн саатал
  • Брокерын системийн доголдол
  • Ханшийн хөдөлгөөны хоцрогдол (Latency)
  • Slippage
  • Spread-ийн өөрчлөлт
  • Гуравдагч талын үйлчилгээний доголдол
Эдгээр нөхцөлөөс үүдэн гарсан алдагдалд манай үйлчилгээ хариуцлага хүлээхгүй.

8. Хариуцлагын хязгаарлалт
Бид дараах нөхцөлөөс үүдэн гарсан аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй:
  • Арилжааны алдагдал
  • Боломжит ашгийн алдагдал
  • Зах зээлийн эрсдэл
  • Брокерын үйлчилгээтэй холбоотой асуудал
  • Техникийн саатал
  • Давагдашгүй хүчин зүйлээс үүссэн нөхцөл байдал
Хэрэглэгч үйлчилгээг өөрийн эрсдэлээр ашиглаж байгаагаа хүлээн зөвшөөрнө.

9. Төлбөр ба захиалга
Төлбөртэй үйлчилгээний үнэ болон нөхцөлийг вэбсайт дээр тусад нь мэдээлнэ.
Үйлчилгээ идэвхжсэнээс хойш төлбөрийг буцаан олгохгүй байж болно.
Онцгой нөхцөлд буцаан олголт хийх эсэхийг үйлчилгээ үзүүлэгч дангаар шийдвэрлэх эрхтэй.

10. Оюуны өмч
Вэбсайт, лого, контент, статистик тайлан, арилжааны систем болон бусад материал нь үйлчилгээ үзүүлэгчийн өмч болно.
Урьдчилан зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, түгээх, худалдах, өөр зориулалтаар ашиглахыг хориглоно.

11. Үйлчилгээг цуцлах эрх
Дараах тохиолдолд хэрэглэгчийн эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрхтэй:
  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн
  • Хуурамч мэдээлэл ашигласан
  • Системийн хэвийн ажиллагаанд саад учруулсан
  • Хууль бус үйл ажиллагаанд оролцсон

12. Нөхцөлд өөрчлөлт оруулах
7pips.mn энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй.
Шинэчилсэн нөхцөл нь вэбсайт дээр нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.

Эсрдэлийн анхааруулга: Санхүүгийн зах зээл дээр арилжаа хийх нь өндөр эрсдэлтэй бөгөөд бүх хөрөнгө оруулагчдад тохиромжтой биш байж болно. Өнгөрсөн хугацааны үр дүн нь ирээдүйн үр дүнг баталгаажуулахгүй.