7pips нь зах зээлийн өгөгдлийг шинжилж, урьдчилан тодорхойлсон логик болон бодит үнийн хөдөлгөөнд үндэслэн арилжааны шийдвэрийг автоматаар гаргах зориулалттай автомат арилжааны систем юм.
1. Зах зээлийн өгөгдлийн эх үүсвэр
7pips нь зөвхөн Pepperstone брокерын бодит цагийн үнийн мэдээллийг ашигладаг.
Энэ нь үнийн мэдээллийн тогтвортой байдлыг хангаж, өөр бусад брокеруудын хувьд бага зэргийн үнийн зөрүү үүсч болох магадлалтай учир хэрэглэгч зөвхөн Pepperstone брокерын данс ашиглах.
2. Зах зээлийн шинжилгээ
Систем нь 1 минутын интервал (M1 timeframe) дээр үнийн хөдөлгөөнийг шинжилдэг.
Мөн тухайн өдөр болон өмнөх өдрийн зах зээлийн хөдөлгөөнийг харгалзан боломжит арилжааны нөхцөлийг тодорхойлдог.
3. Арилжааны логик
7pips нь хөгжүүлэгчийн боловсруулсан дүрэмд суурилсан (rule-based) стратегийг ашигладаг.
Энэ нь хүний сэтгэл хөдлөлөөс ангид, тодорхой нөхцөлүүд дээр үндэслэн арилжааны дохио үүсгэдэг.
4. Арилжааны гүйцэтгэл
Нөхцөл хангагдсан үед арилжааны оролтыг автоматаар гүйцэтгэнэ.
5. Системийн шаардлага
Системийн хэвийн ажиллагааг хангахын тулд дараах нөхцөл шаардлагатай:
- Pepperstone брокерын MT4 данс
- Тогтвортой интернет холболт
- Цахилгаан тасрахгүй байх
- Компьютер ямар нэг байдлаар унтрахгүй байх
6. Санал болгох тохиргоо
Илүү найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахын тулд хэрэглэгч өөрийн компьютер ашиглахын оронд биднээс санал болгох Сервер орчин ашиглах боломжтой.
Дүгнэлт
7pips нь бодит цагийн брокерын өгөгдөл, богино хугацааны зах зээлийн шинжилгээ болон автомат гүйцэтгэлийг хослуулснаар хүний оролцоогүй, системчилсэн арилжааны шийдэл санал болгодог.